АЛЕН РОБЕРТ: 60 настай байлаа гээд юу ч хийж чадахгүй гэсэн үг биш
Үйл явдал
/
2022-09-20
Францын иргэн Ален Роберт 60 насныхаа төрсөн өдрөөр Tour TotalEnergies гэх 48 давхар барилга руу ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй авирчээ.

АЛЕН РОБЕРТ: Би хүмүүст “60 настай байлаа гээд юу ч хийж чадахгүй гэсэн үг биш” гэх мессежийг хүргэхийг хүссэн. Та ч спортоор хичээллэн, идэвхтэй байж гайхалтай зүйлсийг хийж чадна хэмээн Ройтерс агентлагт ярьжээ.

Түүнийг ийнхүү хамгаалалтын хэрэгсэлгүй цамхагийн оройн гарсны дараагаар баривчилсан байна. Ноён Роберт тус барилга руу олон удаа авирч байжээ. Тэрээр энэ удаагийн авиралтад ердөө 60 минут зарцуулсан талаараа Defence 92 сайтад мэдээлсэн байна.

АЛЕН РОБЕРТ: 60 нас бол Францад тэтгэврийн нас хэмээгддэг. Иймээс би 60 хүрвэл Tour TotalEnergies барилга руу дахин авирна гэсэн амлалтыг өөртөө амалсан. Энэ нь надад сайхан сэтгэгдэл төрүүлнэ байх гэж бодсон.

Францид тэтгэвэрт гарах насыг үүнээс хойж 62 болгож өсгөжээ. Засгийн газрын зүгээс цаашид тэтгэвэрт гарах насыг дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа байна.

АЛЕН РОБЕРТ: Авиралт нь Дэлхийн дулаарлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.

Ноён Роберт дэлхийн өндөр барилгуудад авирдгаараа алдартай. Тэрээр дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубайн “Бурж Халифа”-гийн оргилд хүрч байжээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.151.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.