“ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ БОЛОН ТӨСӨВЛӨЛТИЙН АРГА ЗҮЙ” сэдэвт сургалт-семинар зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-09-16

 Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” техник туслалцааны төслийг  Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран 2021-2024 онд хэрэгжүүлэх юм.

   Уг төсөл нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн салбарт төрийн үйлчилгээг үр ашигтай, хариуцлагатай тайлагналтай, хэрэгцээнд нийцсэн байдлаар хүргэх, түүнчлэн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

700

 

   Энэхүү төслийн  бас нэг үндсэн зорилго нь Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилго, Үндэсний болон салбарын бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах, Үр дүн суурилсан төлөвлөлт болон төсөвлөлтийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

    Иймд СЯ, ЭЗХЯ, ХНХЯ, ХХААХҮЯ, НҮБХХ болон аймгийн ЗДТГ-ын газар хамтран  үр дүнд  суурилсан нэгдсэн удирдлага, ялангуяа, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн чиглэлээр орон нутгийн төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлтийн арга зүй” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулж байна.

700

   Сургалтад аймгийн болон сумдын хөгжлийн бодлого, төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал хариуцсан удирдлагууд, ажилтан, албан хаагчид нийт 100 гаруй хүн хамрагдаж байна.

   Үр дүнд суурилсан төлөвлөлт болон төсөвлөлтийн арга зүй” сургалтыг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, НҮБХХ-ийн төслийн зөвлөх Г.Сувд нар үг хэлж, энэхүү сургалт ач холбогдолтой болохыг онцлоод оролцогчдод амжилт хүсэв.

700

Тус сургалтыг НҮБХХ-ийн төслийн зөвлөхүүд болох Г.Сувд, С.Мөнгөнцэцэг, н.Мягмарсүрэн, н.Батбаяр нар удирдан явуулж байгаа бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.28.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.