Монголын бүх ард түмний спортын XV наадамд Хан-Уул дүүргийн баг тамирчид амжилттай оролцлоо
Үйл явдал
/
2022-09-20
Стандарт бүжгийн төрөлд Хан-Уул дүүрэг “Master Dance club”-ын тамирчин Ч.Анхбаяр Б.Намуун алтан медаль, Латин бүжгийн төрөлд Б.Содмягмар А.Энхжин хүрэл медаль, багийн нийлбэр дүнгээр Хан-Уул дүүрэг 2-р байрт шалгарч мөнгөн медаль хүртлээ.
 
-Волейболын шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргийн С.Билгүүн дасгалжуулагчтай эмэгтэй тамирчид 1-р байрт шалгарч алтан медаль хүртлээ.
 
700
 
-Сонсголын бэрхшээлтэй иргэдийн сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргийн эмэгтэй баг алтан медаль, эрэгтэй баг хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр 1-р байр эзэллээ.
700
 
-Самбо бөхийн шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргээс алт-2, хүрэл-3 хүртэж багийн нэгдсэн дүнгээр хүрэл медалийн эзэд боллоо.
 
Хонхтой бөмбөгийн улсын шигшээ тэмцээнд багийн нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан.
 
700
 
Буудлагын тэмцээнд Хан-Уул дүүргийн ОУХМ Г Г.Нандинзаяа хийн гар бууны 10 метрийн төрөлд 1-р байр, 50м 2-р байр, холимог төрөлд 4-р байр эзэлсэн. Мөн ОУХМ Т.Гантуул 10 метрийн төрөлд 1-р байр, спортын мастер Ө.Төгөлдөр 10м холимог төрөлд 4-р байр эзэлсэн амжилттай байна.
 
700
 
100 буудалт даамны шигшээ тэмцээнд Хан-Уул дүүргийн тамирчин Олон улсын их мастер Ц.Сүхбат мөнгөн медаль, эмэгтэйчүүдээс Хан-Уул дүүргийн тамирчин Б.Мөнхжин мөнгөн медаль тус тус хүртэж багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байрт шалгарч алтан медалийн эзэд болсон.
700
 
Хүндийн өргөлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны тамирчин Олон Улсын Хэмжээний мастер Э.Мөнхдөл Мөнгөн медаль, 67 кг-н жинд Г.Жамъяндорж хүрэл медаль, эмэгтэй 76 кг-н жинд Э.Минжинсор хүрэл медаль тус тус хүртлээ.
Амжилттай оролцсон нийт баг, тамирчиддаа баяр хүргэе!?
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.38.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.