Г.Занданшатар : Хүний аюулгүй байдлын үндэс нь хүнсний аюулгүй байдлаас шалтгаална
Үйл явдал
/
2022-09-20

Намрын ногоон өдрүүд 2022 арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ.

Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар, Монгол Улсын Их Хурал Засгийн Газрын гишүүн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Монголын хүнсний холбооны тэргүүн Д.Тэрбишдагва нар оролцлоо.

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдэрийн салбарийн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, тухайн жилийн ажил үйлсээ дүгнэн хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор жил бүр "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа "Намрын өдрүүд-Үндэсний үйлдвэрлэгч 2022" нэгдсэн арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрээр "Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол хүний аюулгүй байдал юм. Хүний аюулгүй байдлын үндэс нь хүнсний аюугүй байдлаас шалтгаална. Ийм учраас эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл чанартай хүний эрүүл амьдрал, бие махбодын хэрэгцээнд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд тогтвортой, хүртээмжтэй хангах нь төрийн бодлогын чухал хэсэг юм"  хэмээлээ. Тус арга хэмжээнд нийслэл, орон нутгийн 400 гаруй аж ахуй нэгж оролцлоо. Хүнс үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хоёр мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байна.   

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.229.111)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.