ЖО БАЙДЕН: БНХАУ Тайвань руу дайралт хийвэл бид “дахин” ХАМГААЛНА
Үйл явдал
/
2022-09-20
АНУ-ын Ерөнхийлөгч ЖО БАЙДЕН: БНХАУ дайралт хийсэн тохиолдолд Тайванийг “дахин хамгаална” гэдгээ мэдэгдлээ.

CBS телевизийн зүгээс АНУ-ын цэргүүд Тайванийн арлыг хамгаалах эсэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас тодруулахад “Тиймээ хэрэв үнэхээр урьд өмнө байгаагүй халдлага болсон тохиолдолд” хэмээн хариулжээ.

Тайвань нь Хятад ба Барууныг холбодог улс юм. Газар нутгийг нь авч үзвэл Номхон далайн өрнө захад байгаа үндсэн Тайвань арал болон орчин тойрны Пэнху, Мацу, Лань, Лудао гэх мэт олон жижиг арлын дээрх 36,193 км2 газрыг эзлэн оршдог.

АНУ-ын Засгийн газраас Тайванийн аюулгүй байдлыг хангах “хатуу амлалт” өгсөн. Үүнийг Тайванийн зүгээс онцлон авч үзэж байгаа байна.

Энэ сарын эхээр АНУ Тайваньд 1.1 ТЭРБУМ ДОЛЛАР буюу 955 сая фунт стерлингийн зэвсэг, пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгсэл худалдахаар тохиролцжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены мэдэгдэлд Бээжингээс хараахан хариу өгөөгүй байгаа байна. Гэсэн хэдий ч Байдены “АНУ-ын цэргийн арга хэмжээ авна” гэсэн амлалтыг Хятад улс өмнө нь эсэргүүцэж байжээ.

Өнгөрсөн тавдугаар сард төрийн тэргүүн Жо Байден Ерөнхийлөгчийнхөө хувиар Ази тивээр анхны айлчлалаа хийсэн. Үүгээр, Японы нийслэл Токио хотод очих үед түүнээс Тайванийг хамгаалах эсэхийг асуусан байдаг. Тус асуултад Ерөнхийлөгч “тийм” гэх хариултыг өгсөн.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн асуудал бол гаднын хөндлөнгийн оролцоогүй Хятадын дотоод хэрэг” хэмээн мэдэгдсэн.

АНУ, БНХАУ хоорондын хурцадмал байдал, Тайванийн асуудлаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн наймдугаар сард арал дээр айлчлал хийсэнд энэ хүрээний асуудал улам томорсон. Тухайлбал үүний хариуд Бээжингээс Тайванийг таван өдрийн турш цэргийн бүслэлтэд оруулжээ. Түүнчлэн Хятадын талаас арлын дээгүүр пуужин харвасан гэж АНУ мэдэгдсэн ч Бээжингийн талаас үгүйсгэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.35.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.