Сэтгүүлчдэд зориулсан бизнесийн удирлагын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл
Үйл явдал
/
2022-09-21
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

2022-2023 оны хичээлийн жилд ЭЗҮИС, МСНЭ-тэй хамтран  Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад Бизнесийн удирдлагын магестрын зэрэг, эдийн засгийн мэдлэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна. 

Энэ удаагийн хөтөлбөр нь хоёр дахь удаагийнх бөгөөд 2018 онд Эдийн Засгийн Үндэсний Их Сургууль Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдэд эдийн засгийн боловсрол, Бизесийн удирдлагын магистрын зэрэг олгох эхний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Эхний хөтөлбөр 2 ангиар, нийт 45 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг элсүүлж амжилттай төгсгөсөн. Төгсөгчид Монголын томоохон мэдээллийн байгууллагуудын удирдах албан тушаалд дэвшин ажиллаж байна.

Хичээлийг МУИС, СЭЗИС, ХААИС болон өөрийн сургуулийн эрдмийн цол, зэрэгтэй шилдэг багш нараас баг бүрдүүлж, тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу ордог. Мөн сэтгүүлчдийн мэргэжлийн онцлогт тохируулан хичээлийн цагийн уян хатан нөхцөл, сургалтын  шинэлэг арга барилыг нэвтрүүлсэн тул суралцах үйл явц сонирхолтой бөгөөд төгсөгчдөд ажлын хажуугаар өөрийн мэргэжилтэй уялдуулан сэдвийг судлах боломжийг олгодог. 

Суралцах хугацаанд нийт 36 кредит цагийг судлах бөгөөд төгсөгчид сонгосон сэдвээр диплом бичиж хамгаална. 

700

Тэтгэлгийн хэмжээ нийт төлбөрийн 75 хувь байна. Үлдсэн 25 хувийг суралцагч бүрэн хариуцна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Ерөнхий мэдээлэл/Анкет хавсаргав/
  2. Иргэний үнэмлэх, мэргэжлийн дипломын хуулбар

 

БҮРТГЭЛИЙН ХЭСЭГ

Оюутны овог, нэр:

Хүйс:

Регистрийн дугаар

Төгссөн сургууль:

Мэргэжил:

Ажиллаж байгаа эсэх:

Хаана ажилладаг:

Ажилласан жил:

Холбоо барих утасны дугаар:

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.