Ж.ЭНХБАТ: Ногоон байгууламжаа аврах гэж хичээж байхад тус газар дээр нойлын бохир, барилгын хог хаягдал хаячихсан байна
Үйл явдал
/
2022-09-21
Баянзүрх дүүргийн, Нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу РЦНК-ийн урд 2.7 га газар ногоон байгууламжийг сүйтгэн барилгын үйл ажиллагаа явуулж байна гэх оршин суугчдын мэдээллийг бид өмнө нь сурвалжилсан. Тэгвэл тус асуудал өнөөдөр хэрхэн шийдэгдэж байгаа талаар иргэдээс дахин тодрууллаа.

ИРГЭН Ж.ЭНХБАТ: Ногоон байгууламжаа аврах гэж хичээж байхад тус хөндсөн газар дээр нойлын бохир, барилгын хог хаягдал хаячихсан байна. Энэ нь бидний үр хүүхдэд эрүүл мэндийн маш сөрөг үр дагаврыг авчрах магадлалтай. Жишээлбэл гэдэсний халдварт өвчин тусч болзошгүй. Энэ талаар Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Тэдний зүгээс цаасан байдлаар гомдол мэдээллээ гаргаж өгөөрэй, тэгснээр яаралтай хөрсний шинжилгээ хийж өгье гэсэн. Бид гомдол, мэдээлэл олон гаргасан гэхэд дахиж өгөхийг шаардсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.107.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.