Тариаланчид ургацаа чанарын шаардлага хангасан баглаа боодол, шошготойгоор сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах боломжтой боллоо
Үйл явдал
/
2022-09-22
онгинохайрхан дүүргийн ЖДҮ-ийг дэмжих мэдээлэл сургалтын төв нь хүнсний ногоо тариаланчдын борлуулалтын нөхцөлийг сайжруулж, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, тэр дундаа нарийн ногооны борлуулалтын олон шат дамжлагыг бууруулах зорилгоор хүргэлт түгээлтийн "Монлог хурд" ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Тус гэрээний ажлын хүрээнд тариаланчид нарийн ногоогоо “МОНГОЛ НОГОО” нэрийн дор нэгтгэж, чанарын шаардлага хангасан сав баглаа боодол, шошготойгоор сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах боломжтой болж байгаа юм. Борлуултын нөхцөлөө сайжруулж, хамтран ажиллах хүсэлтэй нарийн ногоо тариаланчид 7018-7080, 9444-3189 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.98.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.