Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудаар шарилж, зэрлэг ургамал цэвэрлүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-09-22

Аймаг, нийслэлийн хэмжээний нийтийн хэрэглээний 400 га талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудаар аймаг, нийслэлийн хэмжээний нийтийн хэрэглээний газрын шарилж, зэрлэг ургамал цэвэрлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн хэмжээнд 400 га талбайн шарилж лууль болон хөл газрын зэрлэг ургамлыг цэвэрлэлээ.

Уг ажлыг зохион байгуулснаар нийтийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, шарилж, зэрлэг ургамлын тархалтын хүрээг хязгаарлах, цаашид ургах нөхцөлийг зогсоох ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.