Г.БАДАМЦЭЦЭГ бүсгүй зуурдаар тэнгэрийн оронд заларчээ
Үйл явдал
/
2022-09-22

17 насандаа согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж Г.Бадамцэцэг бүсгүй насаараа тэргэнцэр дээр суух болсон. Тодруулбал бэлхүүснээс доош хэсгээрээ мэдээ алдан, бактерийн улмаас нэг хөлөө тайруулаад байсан. Гэсэн ч тэрээр амьдралын төлөө бууж өгөлгүй хандив цуглуулан мөрөөдлийн байшиндаа амьдрахаар тэмцэж байсан билээ. Өнгөрсөн удаагийн мэдээллээр үлдсэн хөлөө тайруулж болзошгүй хэмээн ярьж байсан ч эдгэнэ гэх сэтгэлээр өдийг хүртэл тууштай тэмцсэн юм.

Түүний мөрөөдлийн байшингийн суурийг өнгөрсөн оны хавар тавьж байсан. Байшин хэдийн хоёр давхар боссон ч тэрээр хэлэхдээ “Дээд давхарыг нь нураан өөр хэцүү амьдрал туулж яваа хэн нэгнийг гэртэй болгоно” хэмээн ярьж байсан удаатай.

Ослын улмаас насаараа тэргэнцэр дээр суух болсон ч тэрээр сайхан сэтгэл гарган осол хийсэн жолоочийг хэдийн уучилсан гэдгээ ч хэлж байлаа.

Г.Бадамцэцэг бүсгүйн төлөө сайхан сэтгэл гарган, тусалж, дэмжиж байсан Монголын нийт ард түмэндээ түүний өмнөөс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.93.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.