“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”төслийн хүрээнд байгуулж буй Түр хамгаалах байрыг орон нутагт хүлээлгэн өгөх ажлыг эхлүүллээ
Үйл явдал
/
2022-09-22
Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “G9198/9221-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь анхны Түр хамгаалах байрыг орон нутагт албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах Түр хамгаалах жишиг 5-н байр байгуулахаар төлөвлөснөөс Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, Налайх дүүрэгт байгуулах Түр хамгаалах байрны өргөтгөл, засвар, иж бүрэн тохижилтын  ажил бүрэн дуусч, ийнхүү эхнээс нь хүлээлгэн өгч байна. Сүхбаатар аймаг орон нутгийн төсвөөс Түр хамгаалах байрны үйл ажиллагааны зардалд 2022 онд 90 сая төгрөгийг төсөвлөж, 2022 оны 5 дугаар сараас хойш 24 хохирогч хүлээн авч хариу үйлчилгээ үзүүлснээс 10 нь хүүхэд байна. Тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн тоо сүүлийн 3 жилд өссөн үзүүлэлттэй байгаад бөгөөд цаашид тус байранд Зүүн бүсийн бэлгийн хохирогч хүүхдэд нөхөн сэргээх хариу үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Төслийн 367.8 сая төгрөгийн санхүүжилтээр өргөтгөл, засвар, иж бүрэн тохижилт хийж, орон нутагт хүлээлгэн өгч байгаа бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагаа, урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх юм. Дээрх арга хэмээнд Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд, Төслийн Удирдах хорооны дарга Б.Солонгоо, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Аймгийн Засаг дарга М.Идэрбат, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн Захирлуудын газрын Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.27.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.