“Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно
Үйл явдал
/
2022-09-22

Өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 22 нд болох үйл явдлын тойм 

09.00 цагт Төрийн ордон"Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн нээлт болно.

09.00 цагт “Holiday Inn” зочид буудалд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99055227

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99103830

09.30 цагт “Пума Империал” зочид буудалд Глоб Интернэшнл төв "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт-II” зохион байгуулна.

11.00 цагт Хангарди ордны 14 давхарт Автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 89755575

11.00 цагт “Шонхор Тауэр”-т АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

12.00 цагт“Үндэсний мэдээллийн төв”-д  100 жилийн түүхтэй  худалдааны ууган сургуулийн  ахмад багш нар, гавъяатууд мэдээлэл хийнэ.

14.00 цагтМУБИС-ийн хичээлийн III байранд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын 360 ширхэг хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд гардуулна. Утас: 88102915

15.00 цагт Мишээл экспод "Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.38.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.