Бүх ард түмний спортын XV зуны наадмаас хилчид 64 медаль хүртлээ
Үйл явдал
/
2022-09-23
Монголын бүх ард түмний спортын XV зуны наадмыг энэ жил улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр зохион байгуулагдаж байна.

Шигшээ тэмцээн 9 дүгээр сарын 8-19-нд Улаанбаатар хотноо болж, 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдлөө. Хилчдийн хувьд тус наадамд тогтмол оролцохын зэрэгцээ олон амжилтыг үзүүлдэг. XV их наадамд “Хилчин” спорт хороо 9 төрөлд оролцож 23 алт, 12 мөнгө, 24 хүрэл, нийт 59 медаль хүртсэн амжилтаар хүчний байгууллагуудын спорт хороодоос II дугаар байр эзэллээ. Үүнээс гадна хилийн цэргийн ангийг төлөөлж хэд хэдэн спортын төрөлд хилчид хүчээ үзсэн юм. Тодруулбал, хилийн цэргийн 0303 дугаар ангийн дугаар салбарын тасгийн дарга, ахлагч, спортын мастер Э.Төртогтох 400 метрийн зайд түрүүлж алтан медаль, 200 метр болон 4х400 метрийн буухиа тэмцээнд тус бүр хүрэл медаль, хилийн цэргийн 0151 дүгээр ангийн авто техникийн албаны жолооч ахлагч О. Болдоо 800 метрийн төрөлд мөнгөн медаль, 1500 метрийн төрөлд хүрэл медаль, хилийн цэргийн 0285 дугаар ангийн тамирчин С.Шалхар бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. С.Шалхарын хувьд бөөрөнцөг шидэлтийн улсын аваргын 6 удаагийн мөнгөн медальтан юм.

6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

1 хүн, зогсож байгаа ба бичвэр нарын зураг байж магад

5 хүн, спортоор хичээллэж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.102.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.