Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин
Үйл явдал
/
2022-09-23
Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороо нь 36 мянган иргэнтэй, 50 мянга орчим оршин суугчтай. Манай хорооноос явган хүний замын шинэчлэл, өргөтгөлийн ажил эхэлсэн бөгөөд оршин суугч, иргэд маш сэтгэл хангалуун байгаа. Уг ажил ер нь дуусах шатандаа орж байна. Өмнө нь манай хорооны явган зам 1-3 метрийн өргөнтэй, хүүхдийн тэрэг багтаж зөрөхөд хэцүү байсан бол одоо 3-7 метрийн өргөнтэй болсон. Анх “Дүнжингарав” хотхоноос “Их монгол” хотхон хүртэл явган замыг шинэчлэхээр төлөвлөсөн.
 
Одоо уг ажлыг үргэлжлүүлээд буюу “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх замыг шинэчилж өгөх хүсэлтийг Хотын даргад тавьж байна.
 
Энэ жил нийслэлийн хэмжээнд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засварлаж байгаа. Уг ажлыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамжнаас эхлүүлсэн. Ингэхдээ “Дүнжингарав” хотхоноос “Их монгол” хотхон хүртэлх явган замыг шинэчилж байгаа юм. Явган хүний замыг шинэчилж, стандартад нийцүүлэх ажил олон нийтийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж байгаа учир энэ ажлыг үргэлжлүүлэхийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин хүслээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.182.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.