Хилчид хилийн суманд инженерийн байгууламж хийж гүйцэтгэлээ
Үйл явдал
/
2022-09-23
Хилийн цэргийн 0252 дугаар ангийн хилийн инженерийн албаны инженерийн байгууламжийн дарга, хошууч Ц.Адъяагаар ахлуулсан бүлэг Хэнтий аймгийн Дадал сумын Хёрхон голд шинээр ган татлагат гүүр /бярвааз/ барих ажлыг хийж гүйцэтгэн орон нутгийн удирдлагад хүлээлгэн өглөө.

Уг ган татлагат гүүр нь 3-4 тонны даацтай бөгөөд орон нутгийн ард иргэд гол үерлэсэн үед суудлын болон дунд оврын автомашинтай голыг аюулгүй гатлах боломж бүрдсэн юм. Ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж Хёрхон голд ган татлагат гүүр барьж өгсөн хилчин инженерүүдэд орон нутгийн удирдлага болоод ард иргэдийн зүгээс талархал илэрхийлсэн байна.

May be an image of outdoors

May be an image of lake

May be an image of 4 people and outdoors

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.134.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.