Засаг дарга Н.Батсүмбэрэл 7, 20 дугаар хорооны иргэдтэй уулзлаа
Үйл явдал
/
2022-09-23
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 7, 20 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо
 
Уулзалтад 7 дугаар хорооны Засаг дарга Б.Ерөө, 20 дугаар хорооны Засаг дарга З.Очирбат, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ш.Амартайван, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Нийтлэг үйлчилгээний газрын дарга С.Энхтайван болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Жижиг, дунд үйлвэрлэлийг дэмжих төвийн дарга Т.Уламбаяр, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төвийн дарга Ц.Содхүү, ИТХ-ын төлөөлөгч Ч.Мягмарсүрэн, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Нийтлэг үйлчилгээний газрын дарга С.Энхтайван нар байлцав.
Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байранд засвар хийж, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх боломжоор хангасан. Мөн иргэд арилжааны банкинд дугаарлаж зогсохгүй шаардлагагүй болсон. Цаашдаа энэхүү үйлчилгээг 24 цагаар ажиллуулах боломж бололцоог судалж, ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Дээрх хороодын иргэдийн хувьд олон жил дуншсан газрын маргааны асуудал, газрын гэрчилгээ олгохгүй байгаа байдал, газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтийг яаравчлуулж, худаг барих, зам тавих, сургуулийн автобусыг нэмэгдүүлэх, гудамж хороог цэгцлэх, хогны менежментийг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээг хөгжүүлж өгөхийг Засаг дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүдээс хүсэж байлаа.
Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ.
 
May be an image of 2 people, people sitting, eyeglasses and indoor
May be an image of 1 person and standing
May be an image of 2 people, people standing, indoor and text
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.211.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.