Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой комисс хуралдлаа
Үйл явдал
/
2022-09-23
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанаар дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын үйл ажиллагаа, нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл, хэрэгжилтийн талаар дүүргийн Засаг даргын зөвлөх, шуурхай штабын дарга Х.Алтаншагай мэдээлэл өгч, Онцгой комиссын гишүүдэд тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.
Дүүргийн хэмжээнд Коронавирус (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх шинжилгээний цэг, дархлаажуулалт, тандалт хариу арга хэмжээний зохион байгуулалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс танилцуулга хийлээ.
Мөн дүүргийн нутаг дэвсгэр дэх гэмт хэргийн нөхцөл байдал, хэв журам сахиулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил мөн дүүргийн хэмжээнд зохион байгуулсан хяналт шалгалт, ажлын явц, үр дүн, зохион байгуулалтуудын талаар холбогдох хэлтэс албадын дарга нар мэдээллээ танилцуулав.
Засаг даргын зөвлөх, шуурхай штабын дарга Х.Алтаншагай Онцгой комиссын гишүүдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
1 хүн, сууж байгаа ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
1 хүн, сууж байгаа, зогсож байгаа ба дотор нарын зураг байж магад
1 хүн, нүдний шил ба бичвэр нарын зураг байж магад
11 хүн ба дотор нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.170.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.