ИРАН ДАХЬ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ: Хижабын эсрэг жагсаалын үеэр эмэгтэйчүүд толгойн алчуураа шатааж эсэргүүцэл үзүүлжээ
Үйл явдал
/
2022-09-23
Хижабын хууль зөрчсөн хэргээр саатуулагдсан эмэгтэй баривчлагдаж байгаад нас барснаас үүдэн Иранд болсон эсэргүүцлийн жагсаалыг эмэгтэйчүүд тэргүүлж байна.
Мягмар гарагт Сари хотод эмэгтэйчүүд хижабаа шатааж, Баасан гараг хүртэл гурван өдөр дараалан эмх замбараагүй байдлыг үүсгэжээ. Урмиа, Пираншахр, Керманшах зэрэг хотуудад аюулгүй байдлын хүчнийхэнд буудуулж амиа алдсан жагсагчдын дунд нэг эмэгтэй хүн байгаа гэдгийг идэвхтнүүд мэдэгдээд байна.
Эрх баригчид Керманшах хотод жагсагчдыг хоёр энгийн иргэн, мөн Шираз дахь цагдаагийн туслахыг хөнөөсөн гэж буруутгажээ.

 

Махса Амини /Хижабын хууль зөрчсөн хэргээр саатуулагдсан эмэгтэй/ нас барсны дараа хижабын хууль болон ёс ёуртахууны асуудлаар цагдаа нарын эсрэг жагсаал цуглаан эхэлснээс хойш дор хаяж долоон хүн амиа алдсан гэх мэдээлэл байгаа аж.
22 настай Махса Амини баасан гарагт Тегераны эмнэлэгт нас баржээ.
 
"Махса Аминигийн эмгэнэлт үхлийн үхэлтэй хамаарах эрүүдэн шүүх, зүй бусаар харьцсан гэх гомдлыг бие даасан эрх бүхий байгууллага нэн даруй, шударга, үр дүнтэй шалгаж, ялангуяа түүний гэр бүлд шударга ёс, үнэнийг олж авах боломжийг олгох ёстой" гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын үүрэг гүйцэтгэгч хатагтай Нашиф хэлжээ.
 
ХАТАГТАЙ НАШИФ: Цагдаа нар сүүлийн саруудад "сул хижаб" өмссөн хүмүүсийг таслан зогсоохын тулд гудамжны эргүүлээ өргөжүүлсэн байна. Үүнээс үүдэж НҮБ-д "эмэгтэйчүүдийг хүчирхийлж буй олон тооны, баталгаатай бичлэгүүд" ирсэн гэв. Мөн нэмээд "Эрх баригчид хижабын дүрэм журмыг дагаж мөрддөггүй эмэгтэйчүүдийг онилсон, дарамталж, баривчлахаа зогсоох ёстой" хэмээн уриалжээ.
ИРАНЫ ХИЖАБЫН ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?
1979 оны Исламын хувьсгалын дараа Ираны эрх баригчид бүх эмэгтэйчүүдийг олон нийтийн газар толгойн алчуур, сул хувцас өмссөн байх ёстой гэсэн дүрэм журам тогтоожээ. Иймд цагдаа нар буюу ёс суртахууны эргүүлүүд эмэгтэйчүүдэд хяналт тавьж, дагаж мөрдүүлэх уурэг хүлээжээ. Тухайлбал офицерууд эмэгтэйчүүдийг зогсоож, хэт их үс харуулж байгаа эсэхийг шалгах эрхтэй. Мөн тэдний өмд, пальто нь хэт богино эсвэл биедээ таарсан байх нь буруу аж. Эсвэл хэт их нүүр будалт хийн дүрэм зөрчсөн тохиолдолд торгох, шоронд хийх эсвэл ташуурдах шийтгэл ногдуулдаг байна.
Исфахан хотын төв хэсэгт эсэргүүцлийн жагсаал хийсэн өөр нэг эмэгтэй ВВС-гийн Али Хамедани-д хэлэхдээ: "Бид толгойн алчуураа тэнгэрт даллаж байхад би бусад эрчүүдээр хүрээлүүлж, хамгаалагдсандаа маш их сэтгэл хөдөлсөн. Энэ эв нэгдлийг харахад үнэхээр сайхан санагдаж байна. Дэлхий биднийг дэмжиж байна."
2014 онд Иран эмэгтэйчүүд "Миний нууц эрх чөлөө" нэртэй онлайн эсэргүүцлийн компанит ажлыг эхлүүлэн хижабын хуулийг зөрчиж буй гэрэл зураг, бичлэгээ олон нийтэд түгээж эхэлжээ. Энэ нь "Цагаан Лхагва гараг", "Хувьсгалын гудамжны охид" зэрэг бусад хөдөлгөөнүүдэд ихээхэн нөлөөлжээ.
Норвегид төвтэй, Ираны Курдууд голдуу амьдардаг бүс нутагт хүний ​​эрхийг хянадаг “Хенгау” гэх бүлэглэл бий. Тус бүлэглэлээс мягмар гарагийн орой Пираншахр, Урмиа хотуудад аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчид руу гал нээсний улмаас 16 настай хүү, 23 настай залуу амиа алдсан гэдгийг мэдэгдсэн байна. Мөн хөрш Керманшах мужид болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр хамгаалалтын албаныхан нэг эмэгтэйг буудан хөнөөсөн гэж мэдээлжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.29.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.