Авлигатай тэмцэх газрын ажлын Баянхонгор аймагт ажиллаж байна
Үйл явдал
/
2022-09-23
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн болон авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, явц байдалтай танилцах, зөрчлийг тогтоох, нийтийн албан тушаалтнуудын мэдээллийг авч хэлэлцэх, төрийн болон төрийн оролцоотой байгууллагын хүний нөөцийн бодлого, төсөв санхүү, худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, зөвлөн туслах, дүн шинжилгээ хийх зорилгоор 09 сарын 18-ны өдрөөс Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.
 
700
 
Тус ажлын хэсэг орон нутагт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, зарим төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ААН, төсөвт байгууллагуудыг хамарч ажиллахдаа төрийн байгууллагуудын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эсрэг хуульд заасан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал, Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмж, мөрдөгчийн мэдэгдэл, хариуцлага тооцуулах, зөрчил арилгуулах албан бичгийн мөрөөр авсан арга хэмжээ , төрийн байгууллагын удирдлагуудын энэ онд гаргасан тушаал шийдвэр, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагааны хэрэгжилт, төсвийн хөрөнгийн зориулалт, зарцуулалт, өргөдөл гомдол шийдвэрлэлтэд хяналт тавин, зөвлөн тусалж, сургалт мэдээллийг өгч байна.
700
09 сарын 21-ний өглөө аймгийн удирдлагууд болон, төрийн байгууллагын удирдлагуудтай Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг уулзалт хийж, мэдээлэл сургалт өгч байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.