"Хилчдийн түшиг бүсгүйчүүд" уулзалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-09-23
Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр анги 09 дүгээр сарыг "Гэр бүлийн сар" болгон зарласан бөгөөд тус арга хэмжээний хүрээнд алба хаагчдын гэр бүлээс хүүхэд асрах чөлөөтэй болон бусад байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүдийг хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар хилчин хүний ажил мэргэжлийн онцлог, ангийн үйл ажиллагаа, алба хаагчдын нийгмийн асуудлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ангийн захирагч хурандаа О.Батгэрэл мэдээлэл хийсэн юм. Мөн ангийн офицеруудын зөвлөлөөс алба хаагчдын хүүхэд харах өрөөний гадна талбайг тохижуулан, ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлд хүлээлгэн өгөв. Уулзалтын арга хэмжээний төгсгөлд ангийн алба хаагчид болон уулзалтад оролцсон эмэгтэйчүүдийн дунд нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшууллаа.

May be an image of 14 people, people sitting, people standing and indoor

May be an image of 16 people, people sitting, people standing and indoor

May be an image of 4 people, people standing, balloon and outdoors

May be an image of balloon

May be an image of 9 people, people standing and indoor

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.100.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.