Хилчин байлдагчийн уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ
Үйл явдал
/
2022-09-23
Монгол Улсын хошой баатар Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт хилийн цэргийн 0198 дугаар ангийн харуул хамгаалалтын тусгай салбарын хилчин, дэд түрүүч Б.Даваасүрэн орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 89 жил, Халхголын болон чөлөөлөх дайны “Ялалтын өдөр”-ийн өдөрт зориулан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргалаа.

Хилчин байлдагч дэд түрүүч Б.Даваасүрэн нь хүүхэд байхаасаа эхлэн өөрийн сонирхлын дагуу уран зураг зурдаг авьяаслаг залуу юм. Тэрээр өөрийн хүсэлтээр Хилчдийн өдөрт зориулж уран бүтээлийн бэлэг барьсан юм. Үзэсгэлэнд нийт 29 уран бүтээл дэлгэгдсэн бөгөөд хусан дээр уран бүтээлээ туурвисан бол, шингэн шилээр бүрсэн бүтээлүүдийг мөн сонирхууллаа. Дэд түрүүч Б.Даваасүрэн өөрийн зурсан бүтээлүүдээс анги хамт олон болон Халхгол сумын ерөнхий боловсролын сургууль, ахмадын хороонд бэлэг болгон дурсгалаа. Хил хамгаалах хүндтэй албаа нэр төртэй хааж, өөрийн авьяас чадвараа тасралтгүй хөгжүүлэн анги байгууллагаа сурталчилж байгаа дэд түрүүч Б.Даваасүрэнгийнхээ цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.

Дүрслэх урлаг байж магадгүй

2 хүн-н уран зураг байж магадгүй

6 хүн ба дотор-н уран зураг байж магадгүй

1 хүн-н уран зураг байж магадгүй

1 хүн-н уран зураг байж магадгүй

4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Дүрслэх урлаг байж магадгүй

гадаа нарын зураг байж магад

Дүрслэх урлаг байж магадгүй

Дүрслэх урлаг байж магадгүй

Дүрслэх урлаг байж магадгүй

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.237.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.