"Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум болно
Үйл явдал
/
2022-09-23

09.00 цагт: “Туушин” зочид буудалд Ази-Номхон далайн банк, санхүүгийн институтуудын холбоо болон “Banking and Finance Academy” хамтран “АПАБИ 2022” олон улсын чуулга уулзалт зохион байгуулна.

09.00 цагт: Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Эрхтэн шилжүүлэн суулгах өнөөгийн чиг хандлага, аюулгүй байдал” олон улсын хурал болно. Утас: 93116060

10.00 цагт: Монголбанкны Г байранд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Утас: 80117121

10.00 цагт: “Интерном”-ын байранд Монгол Канадын хамтын ажиллагааны төвөөс Канад улсын их, дээд  сургуулиуд, байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх боловсрол, соёл урлаг, бизнесийн үйл ажиллагааны уулзалт болно. Утас: 88889869

11.00 цагт: ГХЯ-нд Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан маркийн нээлт болно.

14.00 цагт: “Туушин” зочид буудалд "Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум болно.

15.00 цагт: "Corporate Convention Centre"-т Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.