Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багануур дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажил сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов
Үйл явдал
/
2022-09-24

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд уламжлал ёсоор өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст 68 хэрэг зөрчил бүртгэгдсэн бол Онцгой байдлын хэлтэст аврах ажиллагааны 1 дуудлагаар ажилласан байна.

700
Засаг даргын орлогч Б.Балжинням 2022 онд дүүрэгт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ онд Багануур дүүрэгт 42 төсөл арга хэмжээ тендер сонгон шалгаруулалт зарлагдахаас 39 ажлын гүйцэтгэгч шалгарч 92,8%-тай, 2 ажил тендер нээх хугацаа болоогүй,1 ажил зураг төсөв хүлээгдэж байгааг мэдээллээ.

700
ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн 7 хоногт иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулсан юм. Нийт 5 хорооны 1100 гаруй иргэдэд төрийн байгууллагын 100 гаруй төрлийн зөвлөмж, үйлчилгээг үзүүлжээ.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хүрэлцэн ирж, дүүргийн удирдлагуудад Улсын Их Хурлын 2022 оны хаврын чуулганы үйл ажиллагааны хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм.

Үүний дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багануур дүүрэгт ажиллахтай холбоотой холбогдох байгууллагууд бэлтгэл ажил сайтар хангаж ажиллах,

700

700
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах,
-2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд хангаж ажиллах,
-Төрийн хэмнэлтийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах,
-Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах ажлуудаа эрчимжүүлэх,
-Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллах,
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, удаашралттай байгаа ажлуудыг эрчимжүүлэх,
-Ахмадуудын баяр болон багш нарын баярын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулах ажлыг танилцуулж бэлтгэл ажил хангаж ажиллах,
-Гэр хорооллын айл өрх, иргэдэд эрүүл ахуйн шаардлагад нийцсэн бохир усны цооног болон сайжруулсан түлшний хэрэглээг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах,
-Малын гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтын ажилд онцгой анхаарч, чанартай хийж дуусгах,
-Дүүрэгт Төрийн албаны зөвлөлийн аудитын шалгалт хийгдэхтэй холбоотой холбогдох байгууллагууд сайтар бэлдэх, саналаа уламжлахад анхаарч ажиллах,
-Иргэдээс ирсэн гомдлын дагуу дүүргийн 4-р хорооны Жаргалант хэсгийн худгийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгосноор өнөөдрийн шуурхай хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.