Мод үржүүлгийн талбайн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Үйл явдал
/
2022-09-24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан манай улсад 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь Монгол Улсад нүүрлээд буй цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх экологийн өндөр ач холбогдолтой мега төсөл юм.  

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь 3 сая мод тарихаар Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт холимог ойн мод үржүүлгийн талбайг өөрийн хөрөнгөөр бүрдүүлэн мод үржүүлгийн талбай байгуулан суулгац болон үрийн нөөц санг бүрдүүлэх, шатсан болон тайрагдсан ойд нөхөн тайралт хийх, Уул уурхайн нөхөн сэргээлтэнд ашиглах зорилгоор тарьж ургуулахаар БОАЖЯ, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэх захирал С.Баярмөнх болон холбогдох хүмүүсийн хамт талбайн ажлын хэрэгжилттэй танилцаж, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо. Энэхүү мод үржүүлгийн 5га талбайд мод үржүүлэхээр төлөвлөж байна. 

700

700

700

700

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.3.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.