“ГАДАРГУУГИЙН ХЭЛБЭРШҮҮЛЭЛТ” сэдэвт чадавх бэхжүүлэх сургалт
Үйл явдал
/
2022-09-24

MERIT төслөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл”-ийн II үе шатны хүрээнд уурхайн хаалтын төлөвлөлтийн мэргэжлийн багт зориулан “Гадаргуугийн хэлбэршүүлэлт” сэдэвт чадавх бэхжүүлэх сургалтыг 2023 оны 9-р сарын 7, 9, 13, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

700

Энэхүү чадавх бэхжүүлэх сургалт нь багийн гишүүдийг олон улсын шилдэг туршлага, менежментийн тэргүүний арга туршлагын талаарх мэдээллээр хангах зорилготой байв. Сургалтыг Канад улсын “Си Пи Пи Энвайронмэнтал” корпорацын ерөнхийлөгч, олон улсын зөвлөх Майк Посентэ төлөвлөлтийн багийн гишүүн, гадаргуу хэлбэршүүлэлтийн менежер Б. Батбаярын хамт удирдан явуулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.