Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2022-09-24
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческигийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав.


700
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг үүрэгт ажлаа нэр төртэй, амжилттай гүйцэтгэж бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй Элчин сайд ноён Майкл Клеческид Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал дэмжлэг, туслалцаа үзүүлж олон арга хэмжээг авч түүнийг зохион байгуулж ирсэн явдалд нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, томоохон хийж бүтээсэн ажлуудыг онцлон тэмдэглэв.


700
Элчин сайд Майкл Клечески АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн 2 дахь удаагийн  Компакт гэрээгээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг эхлүүлэхээр амжилттай ажилласнаас гадна КОВИД-19 цар тахал дэгдсэн сүүлийн 2 жил гаруй хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн чухал хэрэгцээ, шаардлагатай дэмжлэг туслалцааг түргэн шуурхай үзүүлэх, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээг эрчимжүүлэх ажлыг дэмжин ажилласан юм.


700


Элчин сайд ноён Майкл Клечески хэлэхдээ бүрэн эрхийн хугацаанд ажиллах үед салшгүй нягт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.248.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.