Түймрээс хамгаалах шороон зурвас байгууллаа
Үйл явдал
/
2022-09-27

Монгол орны хувьд хавар, намрын цагт хуурайшилт их байдгаас ой, хээрийн түймэр гарах нь элбэг. Мөн хилийн бүс, зурваст дотоодоос түймэр хил давах, гадаад талаас түймэр орж ирэх тохиолдол бий. Хилийн цэргийн 0252 дугаар ангийн авто техникийн албаны тавиулангийн дарга, ахлах дэслэгч Г.Анхбаяраар ахлуулсан бүлэг Хэнтий аймаг дахь хилийн цэргийн 0287 дугаар ангийн 0237, 0239, 0296 дугаар салбарын хариуцсан хэсэгт 10 метрийн өргөнтэй, 20 см-ийн гүнтэй түймрээс хамгаалах шороон зурвас байгууллаа. Ингэснээр хилийн бүс, зурваст гарсан ой хээрийн түймрийг газар авхуулалгүй унтраах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.