Д.САРАНГЭРЭЛ сайд эмзэг бүлгийн өрхийг “УЛНЫ АЙЛУУД” гэж хэлсэндээ УУЧЛАЛТ гуйлаа
Үйл явдал
/
2022-09-28

Төрийн ордонд болсон “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл зорилтот буюу эмзэг бүлгийн иргэдийг зүй бус нэр томъёогоор нэрлэсэн. Тодруулбал:

Д.Сарангэрэл: Манай яамныхан бол "УЛНЫ АЙЛУУД" гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, ҮНЭХЭЭР ЯДУУ БАЙГАА АЙЛ ӨРХ. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм.

Түүний хэлсэн үг нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд буй тул өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион иргэдээс уучлалт гуйлаа.

Д.Сарангэрэл: Олон улсын түвшинд ядуурлын хамгийн доод түвшин буюу нэн ядуу айл өрхийг улны айлууд гэж орчуулна гэдгийг манай мэргэжилтэн надад ойлгуулсан. Би тэрийг нь бодолгүйгээр, болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож, бухимдал учруулсанд миний үгийн сонголт буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд олон хүүхэдтэй айлын охин. Би хэн нэгнийг амьдралынх нь түвшнээр ад шоо үзэх, доош нь хийх санаа бодол надад огтхон ч үгүй. Харин яаж ард иргэдээ ядуурлаас гаргах вэ гэдэг хамгийн том гол зорилт байгаа.

ХНХ-ын сайд өөрийн амаар иргэдийг амьдралынх нь түвшнээр ялгаж "УЛНЫ АЙЛ" гэж нэрлэсэн хэрнээ хэлсэн үгээ булзайруулж, яамны мэргэжилтэн тус байдлаар орчуулна гэж хэлсэн хэмээн сууна. Энэ нь буруугаа бусдад чихсэн явдал болох ба зүй ёсны уучлалт гуйлт биш юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.74.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.