ИРГЭД: Д.САРАНГЭРЭЛ сайдыг огцортол бид тэмцэнэ
Үйл явдал
/
2022-09-28
ХНХ-ын яамны гадна иргэд Д.Сарангэрэл сайдыг хэлсэн үгэндээ уучлалт гуйж, ажлаасаа огцрохыг шаардлаа.

ИРГЭД: Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг ялгаварлан гадуурхахгүй гэдэг байтал яамны сайд иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Иргэдээс уучлалт гуйж байгаа бол гарч иргээд нүүрэн дээр нь хэлэх ёстой. Гэтэл хэлсэн үгээ булзайруулж мэргэжилтний хэлсэн үг гээд сууж байна. Ж.Соронзон захирлыг зүй бус үг ашигласных нь төлөө ажлаас нь түдгэлзүүлсэн. Гэтэл Д.Сарангэрэл сайд бүхэл бүтэн нийгмийн давхарга үүсгэж иргэдийн доромжиллоо. Бид түүнийг суудлаасаа огцорч, ажлаа хүлээлгэж өгтөл нь тэмцэнэ. Хэрэв сайд энэ асуудлыг хэлэлцэж авч үзэхгүй байвал яамаар нь буулгахыг шаардах болно. Д.Сарангэрэл сайд ковидын үед иргэдийг найман сая төгрөгөөр эмчилсэн гээд байгаа. Энэ асуудлыг шалгах ёстой байтал шалгаагүй. Өөртөө дуу зохиогоод суудаг ийм сайд иргэдэд хэрэггүй!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.245.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.