Сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна
Үйл явдал
/
2022-09-28

Ардчилсан залуучуудын холбооноос ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах шаардлагыг хүргэж байна. Тус шаардлагад гурван агуулга багтана. Тодруулбал:  

  1. ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ард түмнээсээ уучлалт гуйх
  2. Монгол Улсыг “УЛНЫ АЙЛ” гэж нэрлэсэн “УЛНЫ САЙД” Д.Сарангэрэлийг ХНХ-ын яамны сайдын албан тушаалаас огцруулах
  3. Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу “УЛНЫ АЙЛ” хэмээн доромжилсон нь Ерөнхий сайд мөн Засгийн газрын байр суурь гэж харагдаж байгаа учраас Үндсэн хууль зөрчсөн уг үйлдэлдээ Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага тооцож, огцрохыг шаардаж байна.

Тус шаардлагын хариуг 72 цагийн дотор авахаа Ардчилсан залуучуудын холбооноос мэдэгдэж байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол үргэлжлүүлэн зохих арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.177.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.