Д.АМАРБАЯСГАЛАН: Д.Сарангэрэл сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Үйл явдал
/
2022-09-28

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг УЛНЫ АЙЛ гэж нэрлэсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монголын нийт ард түмний өмнөөс хүлцэл өчье. Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргалаа. Мөн хариуцлагагүй, ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ сайд Д.Сарангэрэл ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Та бүхний мэдэж байгаачлан Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн. Үүний адилаар ХНХ-ын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Д.Сарангэрэл сайдыг чөлөөлөгдсөн учир дараагийн сайд ажлаа авах хүртэл миний бие ХНХ-ын сайдын үүргийг гүйцэтгэнэ” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.