БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн нэрэмжит тэтгэлгийг Их Засаг ОУИС-ийн оюутнууд гардан авлаа
Үйл явдал
/
2022-09-28
“Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болж байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын чиглэлээр оюутнуудыг бэлтгэдэг сургуулиудын нэгдсэн үзэсгэлэн гарчээ. Үүний хүрээнд Их Засаг ОУИС-ийн хоёр оюутан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн нэрэмжит тэтгэлгийг гардан авлаа. Энэ талаарх мэдээллийг хүргэе.

Их Засаг ОУИС-ийн, Аялал жуулчлалын менежментийн дөрөвдүгээр курсын оюутан А.АНУЖИН: Энэхүү салбарт ажлын байр маш их эрэлттэй байна. Тэр дундаа би зочид буудал, жуулчны баазыг түлхүү сонирхож байгаа билээ. Өнөөдөр гардан авсан сайдын нэрэмжит тэтгэлэг хүртэхийн тулд голч дүн, сурлагын идэвхи, манлайлах чадвар, нийгмийн идэвхээрээ тэргүүлдэг байх учиртай юм.

Их Засаг ОУИС-ийн, Аялал жуулчлалын менежментийн нэгдүгээр курсын оюутан А.БОЛОР: Аялал жуулчлалын чиглэлийн мэргэжил нь хүнээс маш олон чадвар шаарддаг. Иймээс энэхүү салбарын үйл ажиллагааг Монгол Улсдаа хөгжүүлэн ажиллана гэж боддог. Би Дорнод аймгийн Баяндун сумаас ирж суралцаж байна. Манай аймагт гэхэд дотоодын аялал жуулчлалын маршрутын нэг “Буйр нуур” бий.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.151.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.