Э.ЭНХЗОРИГ: УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг АТГ, Аудитаар шалгуулах хэрэгтэй
Үйл явдал
/
2022-09-28

Э.ЭНХЗОРИГ: Иргэдийг ул гэж хэлснээрээ Д.Сарангэрэл сайдын албан тушаалаа өгч байж болно. Тэгвэл ковидын үеийн төсвийг ил болгох, зургаан сая 500 мянган еврогийн хээрийн эмнэлэг зэрэг асуудлыг нь шалгах хэрэгтэй. 2021 оны сүүлд НҮБ, Дэлхийн банкнаас 650 сая долларын тусламж ирсэн. Энэ төсвүүд яагаад ил болохгүй байгаа вэ гэдэг нь асуулт хэвээрээ үлдэж байгаад харамсалтай байна. Нэгэнт хариуцлага тооцдог системийг бүрдүүлэх гэж байгаа бол сайдын суудлаас буугаад болсон гэж байгаа нь хангалтгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлэх хэрэгтэй. Цаашлаад аудитаар оруулж, АТГ-аас шалгах ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь ч харах ёстой. Д.Сарангэрэл сайдын хувийн орлого цар тахалтай жилүүдэд буюу бүх хүн модоо барьж байсан үед яагаад 3.2 дахин их өсөв гэсэн асуулт байна.  

МАН харуцлага тооцож байгаа нь сайшаалтай хэдий ч бүрэн гүйцэд асуудлыг цэгцлэхгүй тодорхой хэмжээний хамгаалалт үүсгэж байна.

Бид хариуцлага тооцдог зөв жишгийг хэрэгжүүлбэл эх орон, ард иргэдэд хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.