Б.Баярсайхан: Би САЙД БОЛОХГҮЙ. Зохион байгуулалттай харлуулахаа ЗОГСООНО УУ!! гэжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-29

Иргэдээ ёс бус үг хэлж доромжилж, гадуурсан гэх үндэслэлээр 28 хоногийн өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болж байсан Д.Сарангэрэлийг огцруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Дараагийн сайдаар хэнийг томилж, багаа бүрдүүлж ажиллуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал болоод байгаа юм. Нэр бүхий зарим хэвлэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын дараагийн сайдад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан нар санаархаж, ЗГХЭГ-ын даргын өрөөний үүдэнд өнжиж байгаа гэх агуулгатай мэдээллийг түгээгээд байгаа юм.

Тэгвэл дээрх таамаг мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан эрс үгүйсгэж, сайд болохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийн албан ёсны сошил хуудастаа “Сайд болохыг хүсч байгаа хүмүүс нь мөрөөрөө ажлаа хөөцөлдөнө  үү!!! Намайг дунд нь харлуулж зохион байгуулалттай нүдэхээ зогсооно уу, хаанаас, хэнээс гэдэг нь мэдэгдээд байна. Дарга сайд болох гээд энэ тэрүүгээр гүйгээд байдаг хүн биш гэдгээ албан ёсоор хэлье!!!” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.17.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.