УКРАИНЫ ДАЙН: Украины эзлэгдсэн бүс нутгуудад Орост нэгдэх талаар санал асуулга явагдлаа
Үйл явдал
/
2022-09-29
Оросын эзэмшилд байгаа Украины бүс нутгуудад дөрвөн санал асуулга болж өндөрлөлөө. Энэхүү санал асуулга нь энэ сарын 23-27-ны өдрийг хүртэл үргэлжилжээ.

Украины Засгийн газар болон түүний холбоотнууд санал асуулгыг “хуурамч” гэж үзэж байгаа байна. Санал хураалтыг ДОНЕЦК, ЛУГАНСК зэрэг салан тусгаарлагдсан зүүн мужуудад болон Оросын эзэмшилд байсан ХЕРСОН, ЗАПОРОЖЖ-ийн өмнөд мужуудад явуулжээ.

Украины газар нутгийн 15 орчим хувийг эзэлдэг дайнд нэрвэгдсэн бүс нутгуудад дөрвөн сая хүртэлх хүн санал өгөхийг хүссэн байна.

Оросын цэргүүд бүх нийтийг санал асуулга явуулахдаа айлаас айл дамжин санал хураажээ. Энэ нь иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа хэлбэр хэмээн мэдэгдсэн байна.

Донецк, Луганск хотын Кремлийг дэмжигч засаг захиргааны удирддаг мэдээллийн агентлагуудын мэдээлснээр: Иргэдийн 99.23 хувь нь Орост нэгдэхийг дэмжсэн гэв.  
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт болох ОХУ-ын парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх тухай зарлаж магадгүй гэсэн таамаг бий. Учир нь 2014 оны гуравдугаар сард тэрээр Крымд мөн адил хүлээн зөвшөөрөгдөөгүй бүх нийтийн санал асуулга явуулснаас хойш хэдхэн хоногийн дараа "Орост нэгдсэн" гэж мэдэгдсэн түүхтэй.
НҮБ-ын тоо баримтаар одоогийн байдлаар 7,4 сая гаруй Украины дүрвэгсэд байгаагийн 2,7 сая нь Орост байна.

Хэрэв Москвагийн бүрэн хяналтад байдаггүй дөрвөн бүс нутгийг Орос өөртөө нэгтгэвэл энэ нь дайныг илүү аюултай түвшинд аваачиж магадгүй бөгөөд Москва Украины зүгээс тус бүс нутгийг эргүүлэн авах гэсэн аливаа оролдлогыг өөрийн бүрэн эрхт газар нутаг руугаа халдаж буй хэрэг мэтээр харуулж болзошгүй.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Оросыг хүчээр булаан авсан газар нутгаа өөртөө нэгтгэхийг оролдсон нь НҮБ-ын дүрмийг харгис хэрцгийгээр зөрчсөн" гэж буруутгав.
ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙ: "Энэ бол Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт байгаа эрчүүдийг эх орныхоо эсрэг тулалдаанд илгээхийн тулд Оросын армид дайчлах гэсэн туйлын увайгүй оролдлого!" хэмээв.
ОРОСЫН ЭСРЭГ УКРАИН НЭМЭЛТ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР БОЛЖЭЭ

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европийн Холбооноос ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг уриаллаа.

ДМИТРИЙ КУЛЕБА: "Бүх нийтийн санал асуулга гэж нэрлэгдээд байгаа хариу үйлдэл хэдий чинээ зөөлөн байна, Орос улсад улам бүр газар нутгаа нэгтгэх сэдэл нэмэгдэнэ" гэв. 
  • Их Британи бүх нийтийн санал асуулгад хариу арга хэмжээ авч, санал хураалтыг хэрэгжүүлэхэд оролцсон Оросын дээд албан тушаалтнуудад чиглэсэн ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ авчээ.
  • АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “Барууны орнууд Оросын нэгдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ дахин хэлээд, Кремльд "хурдацтайгаар асар их зардал гарах болно" гэдгийг анхааруулав.

  • Мягмар гарагт Украинд айлчилсан Францын ГХЯ-ны сайд Кэтрин Колонна тус санал асуулгыг "УЧИР БИТҮҮЛЭГ" гэж тодорхойлжээ.

  • Оросын холбоотон, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь бүх нийтийн санал асуулгын талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа "Бүх улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх ёстой" гэж мэдэгдэв.

  • Ерөнхийлөгч Путин “Бүх нийтийн санал асуулга нь Украины зүгээс орос үндэстэн болон орос хэлээр ярьдаг хүмүүсийг хавчиж байгааг зогсоох зорилготой” гэж хэлсэн ч Украины засгийн газар үүнийг үгүйсгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.178.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.