ИРЭХ ОНЫ ТӨСӨВТ орон нутагт хэрэгжиж эхлэх ипотекийн 3%-ийн зээлийн эх үүсвэрийг суулгалаа
Үйл явдал
/
2022-09-29
Сангийн сайд Д.Жавхлан өнөөдөр “Орон нутагт ипотекийн зээлийг хүүг 3% хүртэл буулгаж, төрийн батлан даалтаар урьдчилгаа 30 хувийн төлбөрийг 60 хувь болгоно” гэдгийг мэдээллээ.

Улмаар зээлийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт суулгасан тул энэ талаарх үйл ажиллагаа бодитой хэрэгжихээр боллоо.

Уг үйл ажиллагаа нь иргэдэд уян хатан нөхцөлөөр орон сууцтай болох боломжийг олгож байгаа ба нөгөө талаараа Нийслэл дэх хэт төвлөрлийг бууруулж орон нутаг руу уусгаж байгаа явдал юм.

Орон нутагт ажиллаж, амьдрах иргэдийг төсвийн бодлогоор хэрхэн дэмжих талаар танилцуулбал:

2022 оны төсвийн тодотголд:

  • Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даана;
  • Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ин хөнгөлөлттэй зээл олгоно;

2023 оноос хэрэгжиж эхлэх төсвийн тодотголд:

  • Дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90%, дараагийн гурван жил 50%-иар тус тус орлогын татвараас хөнгөлнө;
  • Уул уурхайн компаниас бусад нийслэлд байршилтай (Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад дүүрэгт байршилтай) үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50%-аар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасна;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байгaaг өөрийн сонголтоор 15 жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгоно;
  • Уул уурхайн компаниас бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-аар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж татварын дэмжлэг үзүүлэхийг дурдсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.57.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.