Ковид-19-ын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ"-ний тайлангийн хурал болно
Үйл явдал
/
2022-09-29

09.00 цагтХААИС-д тус сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулиас "Мал аж ахуйн салбар 80 жилд" бага хурал зохион байгуулна. 

09.00 цагт "Новотел" зочид буудалд “ТМЗ-2022” чуулган “ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТАТВАРЫН СОРИЛТ-ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН ОРОЛЦОО” сэдвийн  хүрээнд болно.

09.00 цагт Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ЭМЯ, НҮБ-ын ХАС-гаас молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө.

09.00 цагт "Блью Скай" зочид буудалд "Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ"-ний тайлангийн хурал болно. 

10.00 цагтБШУЯ-нд Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаарх хэвлэлийн хурал болно.

10.00 цагт "Millenium Plaza"-д "Тогтвортой хөгжлийн зорилт ба Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн харилцааг дэмжих нь" зөвлөлдөх уулзалт болно. 

10.30 цагт “Хятадын соёлын өдрүүд-Монголд” хэвлэлийн хурал цахимаар болно. 

11.00 цагт"Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.

11.00 цагт "Корпорет Конвеншн центр"-т Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас олон улсын кино наадмуудад оролцсон, шагнал хүртсэн уран бүтээлчдийн талаар мэдээлнэ.

11.00 цагт "Аризона" төвд Таван богд групп, Францын CIS групп Оюутолгой төсөлтэй хамтран ажилласан 17 жилийн гэрээ дуусаж, 1200 ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа талаар "Геологи Уул Уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо " ТББ болон хуульч өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Монгол туургатан төв холбоо", "Урбан иргэдийн форум", "NoDoubleStandard" иргэний хөдөлгөөнөөс "Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн" өрнүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт МҮЭХ-нд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Эрдэнэбилэг дахин авахаар болж буй талаар төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид мэдээлнэ. 

15.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд Монголын анхны цахим сургуулийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа татварын асуудлын талаар мэдээлнэ.

12.0п0 цагт Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа талаараа мэдээлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.216.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.