Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл маргааш албан ёсоор ДУУСНА
Үйл явдал
/
2022-09-30
Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.

Нэгдүгээр шатны цэцэрлэгт хуваарилагдаад бүртгэлээ цуцлуулсан 16 мянга 196 хүүхэд байгаа ба хүсэлт нь идэвхтэй ч баталгаажуулалт хийгдээгүй 12 мянга 217 хүүхэд байгаа аж.

Боловсролын Ерөнхий Газар”-ын дарга Т.НЯМ-ОЧИР: "Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэлийг албан ёсоор баталгаажуулах сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 29, 30-нд эцэг эхчүүдийн гар утсанд мессэж очино. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар шатны цэцэрлэгийн баталгаажуулалт, хуваарилалтын талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ажлыг есдүгээр сарын 30-ныг хүртэл зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Нэгдүгээр шатны хүсэлт нь идэвхтэй ч баталгаажилт хийгдээгүй 12,217 хүүхэд есдүгээр сарын 30-н гэхэд цэцэрлэг дээрээ очиж гэрээ байгуулан бүртгэлээ баталгаажуулаагүй бол цуцална. Гэхдээ үүнийг цуцалсан ч гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл нээлттэй хэвээр байгаа" гэдгийг хэллээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.162.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.