Хөдөлмөрийн аюулгүй байдлын “GAFETY” программыг үйл ажиллагаандаа туршилтаар нэвтрүүллээ
Үйл явдал
/
2022-10-02
Төмөр замын салбартаа “Зүүнбаян төмөр зам” ХХК анхлан хөдөлмөрийн аюулгүй байдлын “Gafety”программыг үйл ажиллагаандаа туршилтын журмаар нэвтрүүллээ.

Энэ нь тус компанийн хэрэгжүүлж буй ISO 45001:2018 олон улсын стандартын шаардлагыг хангаж буй программ хангамж юм. Төмөр замчид өдөр тутмын үйл ажиллагаандаа “Gafety” программыг ашигласнаар аюул ослыг мэдээлэхдээ зураг, бичлэгтэй нь бүх ажилтанд нэгэн зэрэг мэдээлэл хүргэх боломж бүрдэхээс гадна бүх төрлийн сургалтад онлайнаар хамрагдаж, шалгалт өгч, хариугаа цаг алдалгүй шуурхай харах боломж бүрдэнэ. Мөн ХАБЭА-тай холбоотой зааварчилгааг “Gafety” программыг ашиглан гар утаснаасаа нийт ажилтан, албан хаагчдад өгч болохоос гадна өөрийн хүссэн загвараар үзлэгийн хуудсаа үүсгэж, цаасны зардлаа багасгах боломжтой.

700

Ийнхүү “Зүүнбаян төмөр зам” ХХК олон улсын нэгдсэн менежментийн тогтолцоог нутагшуулахын тулд  шинжлэх ухаан, технологийн ололт дэвшлийг ашиглан ХАБЭА-тай холбоотой бүхий л мэдээллийг цахимаар өгч, шуурхай ажиллахаар шинэ программ хангамжийг үйл ажиллагаандаа туршиж байна.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.77.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.