Б.Эрдэнэсүх: Дүүрэг, хорооны төрийн албан хаагчид 615 мянга буюу УЛНЫ ЦАЛИН АВЧ байна!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-02

НИТХ-ын ээлжит бус  VIII-р хуалдаанаар “Нийслэлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөө”-г хэлэлцэн баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгч Б.Эрдэнэсүх дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр Д.Сарангэрэл сайд УЛНЫ АЙЛ гэдэг шиг Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын анхан болон дунд шатанд ажиллаж байгаа хүмүүс, төрийн албан хаагчид УЛНЫ ЦАЛИН авч байна. Хотын дарга Д.Сумъябазар өнгөрсөн оны 12 сард нийслэлийн төр захиргааны байгууллагад ажилладаг 48 мянга гаруй алба хаагчдын цалинг 50-55 хувиар нэмэх боломж бүрдлээ гэсэн. Яагаад өнөөг хүртэл хэрэгжихгүй байна, юу болов оо? ҮСХ-оос дундаж цалин 1 сая 544 мянган төгрөг гэж зарласан. Гэтэл анхан шатанд ажиллаж байгаа хүмүүс цалингийн дунджаас 2.5 дахин бага буюу 615 мянган төгрөгийн цалин авч байна. Одоо юмны үнэ нэмэгдээд чанга байна гэж асуухад НЗДТГ-ын Н.Нранбаатар “ 2022 оны төсвийг батлахдаа 14,6 тэрбум төгрөгөөр нийслэлийн нийт төрийн албан хаагчдын  цалинг нэмнэ гэж тусгасан ч Засгийн газраас шийдвэр гаргаагүй учраас нэмж чадаагүй. Ирэх жил цалинг нэмэгдүүлнэ гэж тооцсон. Засгийн газраас нэмэх шийдвэр өгвөл бид дотооддоо нэмэх боломжтой” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.241.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.