Нийслэл хотын 14 мянган өрх ЛАА БАРИАД амьдарч байна!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-02

Монгол улсын нийслэл Улаанбаатар гэр хороололд 260 гаруй мянган өрх амьдардаг. Тэдний 13 мянга нь эрчим хүчинд бүрэн хамрагдаагүйн улмаас ЛАА бариа амьдарч байгаа аж. 2022 онд 3000 өрхийг тог цахилгаанаар хангана гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл цахилгаанд холбоогүй байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өгсөн мэдээллээр “2022 оны 01 сарын 01-ний байдлаар 12 мянга 312 айл тоггүй гэсэн судалгаа байдаг. Эрчим хүчний яамнаас 2022-2023 онд 8000 гаруй айлын цахилгаанаар хангах тендер зарласан. Өнөөдрийн байдлаар газар нь баталгаажиж, хүсэлт ирүүлсэн 3124 айлыг хүчдэлийн уналтаас гаргах болон тог цахилгаанд холбох ажлыг 2023 онд хийнэ” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.216.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.