Баян-Өлгий аймагт Бүргэдийн баяр болж байна
Үйл явдал
/
2022-10-03

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн  жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Бүргэдийн баяр- 2022” арга хэмжээ Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт 10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

700

    Тус баярт бүргэдээр ан хийх уламжлалт мэдлэг, арга ухааныг өвлөсөн, өвлөн уламжлагчид бүргэдээр ан хийх, тулам булаалдах, бүргэдийг хэрхэн сургасан байдлыг үзүүлж байна.

    Мөн казах түмний урлагийн тоглолт, тоглоом наадгай, уламжлалт гар урлалыг таниулан сурталчиллаа.

700

    Энэ удаагийн “Бүргэдийн баяр- 2022” тэмцээн олон улсын хүрээд зохион байгуулагдаж, Казакстан улсын бүргэдчид оролцож байгаагаараа онцлогтой юм.

   “Бүргэдийн баяр- 2022” арга хэмжээг Засаг дарга Д.Бауыржан нээж, бүргэдчид болон хүрэлцэн ирсэн зочдод баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.

700

     Арга хэмжээнд Бүгд найрамдах Казакстан Улсаас  Монгол Улсад суугаа элчин сайд Габит Койшибаев хүндэт зочноор оролцов.

700

   Энэхүү арга хэмжээ нь соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой  агаад Аймгийн ЗДТГ, Соёлын газар, Монголын бүргэдчидийн холбоо хамтран зохион байгуулж байна.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.124.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.