Баян-Өлгий аймгийн Ахмадууд баяраа тэмдэглэв
Үйл явдал
/
2022-10-03
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1990 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын  Ахмадын баяр болгон тэмдэглэхийг  албан ёсоор тунхагласан билээ. 

Өдгөө Монгол Улс  Ахмадын баярыг 30 дах удаагаа тэмдэглэж байна. Төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр дуурайлал болсон ахмад буурлуудаараа бид ямагт бахархаж байна.

700

   Өнөөдөр аймгийн хөгжимт драмын театрт  Ахмадын баярт зориулсан хурал болж, хүндэтгэлийн концерт тоглолоо. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж,  баяр хүргэж, эрүүл энх сайн сайхныг хүсэн мэндчилэв.  Мөн салбар бүртээ амжилт гаргаж явсан ажилласаг, хөдөлмөрч ахмадууддаа шагнаж урамшуулсан юм.

700

   Аймгийн Ахмадын холбооноос зохион явуулсан гар  бөмбөг, билльяард, шатрын тэмцээний шилдгүүдийн тодруулав. Баярын энэ өдөр  аймгийн музей ахмадууддаа өдөр үнэ төлбөргүй үйлчилж байна.

700

700700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.11.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.