Баян-Өлгий аймаг сурагчдаа амжилттай бэлтгэн элсэлтийн ерөнхий шалгалтаас хэмжээст 750-аас дээш оноо авхуулсан багш нарыг хүлээн авч, урамшууллаа
Үйл явдал
/
2022-10-03
Аймгийн ИТХ-аас “Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталж, ЭЕШ-аас хэмжээст 750-аас дээш оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нар болон элсэлтийн ерөнхий шалгалтын тухайн жилийн улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлэсэн сургуульд мөнгөн урамшуулал олгохоор журамласан байдаг.

   Журмын болзлыг ханган бэлтгэсэн сурагчид нь 750-800 оноо авсан багш нарыг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч уулзан, урамшууллын батламжийг гардуулж өглөө.

700

   Өнөөдрийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Эльмира нар оролцож, ЭЕШ-аас амжилт гаргасан багш нарт халуун баяр хүргэж, амжилтаа улам ахиулж, батгахыг хүслээ.

   2021-2022 оны ЭЕШ-ын дүнгээр тус аймгийн Эмпати, Дарын цогцолбор, Бастама, Заид зэрэг ерөнхий боловсролын сургуулиуд улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн тул тус бүр 1 сая төгрөгөөр шагналаа. Улсын сургуулиудаас Толбо сумын Ерөнхий боловсролын сургууль нь өмнөх 5 жилийн дунджаас 84.5 функцээр амжилтаа ахиулсан явдлын аймгийн удирлагууд өндрөөр үнэлэн мөн 1 сая төргөрөөр урамшууллаа.

700

   Дашрамд дурдахад 2021-2022 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтад аймгийн хэмжээнд өмнөх оноос 9.8 функцээр ахисан үзүүлэлттэй бол, сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулахад 20 функцээр ахисан дүнтэй гарсан байна. 2021-2022 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтад манай аймгийн 9 хүүхэд хэмжээст 800 оноо авч, 800 оноо авсан сурагчдын тоогоор манай аймаг Улсад 2 дугаар байранд орсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.12.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.