Г.ЗАНДАНШАТАР: Бид эх орон, ард түмэндээ ХОНОЦЫН СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ БОЛОХГҮЙ!!!
Үйл явдал
/
2022-10-04
 Монгол улсын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Улсын их хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Г.Занданшатар: Эрхэм хүндэт Монгол улсын Ерөнхийлөгчөө, Эрхэм хүндэт Монгол улсын Ерөнхий сайд, Улсын их хурлын эрхэм гишүүдээ хүндэт зочид эрхэмсэг хадагтай ноёд оо. Бид дөнгөж сая Чингис хааныхаа эш хөргийг бэлэг сургаальтай нь хамт хоймортоо заллаа. "Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь алжааваас алжаатугай Бүрэн улс минь бүү алдартугай" гэсэн эзэн Чингис хааныхаа захиасыг өдөр бүр санаж дагаж мөрдөхийг үгийн эхэнд уриалъя.

Энэ удаагийн чуулган улс төрийн шинэчлэл хийх, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг эхлүүлэх, Шинэ сэргэлтийн бодлого болон ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд төвлөрч байгаагаа онцоллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.202.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.