Чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-04
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлигийг 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг төрийн эрх барих дээд байгууллага-Монгол Улсын Их Хурал хэрэгжүүлж, чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
 
Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залах ёслол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар болон УИХ-ын гишүүд эш хөрөгт хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 159 дүгээр зарлигийн Нэгдүгээр зүйлд “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай” хэмээн заасан.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.60.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.