Д.Амарбаясгалан: МАН АЧААГАА өөрсдөө үүрнэ. АН-д сайдын суудал өгөхгүй
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-10-04

Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн болон Шадар сайд зэрэг албан тушаалд УИХ дахь АН-ын гишүүд томилогдох мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газраас санал тавьсан эсэхийг сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбарлахдаа  "Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор ийм нэг ч санал тавиагүй. Энэ нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэл. МАН 62 суудалтай Засгийн газрын эрхийг барьж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа үүрэг хариуцлагаа бүрэн үүрэх ёстой гэсэн зарчмын байр суурийг бүх түвшинд ярьдаг гэдгийг хэлмээр байна" хэмээн хариуллаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.174.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.