Газрын тос, шатах ашигт малтмалын шинжилгээ туршилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2022-10-04
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өнгөрөгч амралтын өдөр Ашигт малтмал газрын тосны газрын харьяа Газрын тос, шатах ашигт малталын шинжилгээ туршилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр албан хаагчидтай уулзаж, бодлогын хэмжээнд шийдвэрлэх боломжтой тулгамдаж буй асуудал дээр анхаарал хандуулахаа илэрхийлсэн.  

Тус лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, шатах ашигт малтмалын химийн найрлага, бүтэц, физик, механик дулааны шинж чанарыг тодорхойлох шинжилгээ, туршилт гүйцэтгэх, шатах ашигт малтмалыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гарган авах, байгаль орчинд хор нөлөө багатай туршилт, судалгаа гүйцэтгэх, экспортын нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний чанарын түвшинг тодорхойлж, хяналт тавих, уул уурхайн орчны хөрс, усны бохирдлыг тодорхойлох, шинжилгээ, туршилт гүйцэтгэдэг Олон улсад итгэмжлэгдсэн лаборатори юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.195.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.