Тарьж ургуулахад асуудал бэрхшээл тулгардаггүй ч зарж борлуулахад л дэмжлэг хэрэгтэй байдаг
Үйл явдал
/
2022-10-04
 Их хурлын дэд дарга С.Одонтуяа "Хясаа" мөөгийг Монголд анхлан тарьж ургуулж буй Баянгол дүүргийн үйлдвэрлэгч “Мөөжиг органик” Компаниар зочилж захирал С.Мөнхжаргалтай уулзлаа.

Тэрээр Органикаар ургуулж бэлтгэсэн “Дэлбэнх” нэртэй мөөгний брэндийг үүсгэн хэрэглэгчдийн гарт хүргэжээ. Эмийн чанартай мөөгний төрлүүдийг ургуулж экспортод гаргахаар тэрээр зорьж байгаа ба байгальд хаягдал болж буй хатсан навч, сүрэл, малын өтөг бууц, кофены шаар ашиглан хөрсөө бордож мөөгөө ургуулж байгаа талаар сонирхолтой мэдээлэл өгсөн. Мөөгний бизнес эрхлэх сонирхолтой хүмүүст зөвлөх үйлчилгээ болон сургалтуудыг ч мөн явуулдаг юм байна.

хоол хүнс нарын зураг байж магад

Мөөг нь чийгтэй, сэрүүн газар л байх юм бол ямар ч орчин нөхцөл голохгүйгээр 7-хон хоногийн дотор маш их хэмжээгээр ургац авдаг бүтээгдэхүүн ажээ. Тарьж ургуулахад асуудал бэрхшээл тулгардаггүй. Зарж борлуулахад л дэмжлэг хэрэгтэй байдаг тухайгаа ярьсан юм.  Аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн 95 хувь нь цар тахлын шууд нөлөөнд өртсөн. Тиймээс хүндрэлийг даван туулах шийдлүүдийг төрөөс яаралтай гаргах хэрэгтэй. Иргэд ч мөн адил Монголдоо үйлдвэрлэгчдээ дэмжин бараа бүтээгдэхүүнээс худалдан авалт хийж дэмжих хэрэгтэй байна. Мөөг нь эрдэс бодис, В бүлгийн амин дэм, уургаар онцгой баялаг, хүний ходоод гэдэсний хүчиллэгийг саармагжуулагч зэрэг олон төрлийн ашиг шимтэй.

Зургийн тодорхойлолт алга байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.31.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.