Баянзүрх дүүргийн Засаг дарга 27 дугаар хороонд ажиллалаа
Үйл явдал
/
2022-10-05
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо нь 292 га газар нутаг, 11300 гаруй хүн амтай, дан гэр хорооллоос бүрдсэн. Хорооны хэд хэдэн байршилд авто замын ажил хийгдэж байна.
 
Тухайлбал Дунд Дарь эхийн 13 дугаар хэсэг дээгүүр өнгөрөх 1.33 км авто замын ажил эхэлсэн. Одоогоор газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Дарь эхийн төв замаас бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор хүртэлх 1.6 км авто замын ажил эхэлхэд бэлэн болоод байгаа бол 48 дугаар гудамжаас эхлэн шинэ замтай нийлж буй 1.07 км авто замын газар чөлөөлөлтийн ажил эхлээд байна.
 
700
 
Бүтээн байгуулалтын ажлын хувьд Дарь эх цогцолборын дэргэд “Ахмадын хөгжлийн төв”-ийг барихаар болсон. Тус төв нь спорт заал, фитнес, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой танхимтай байх бөгөөд тендер шалгаруулалтын ажил эхлээд байна. Энэ онд дүүргийн 15 хороонд олон улсын жишиг 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна. 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын 12 дугаар хэсэг дээр бүтээн байгуулалтын ажил хийгдэх талаар саналаа хүргүүлээд байгаа юм.
 
700
 
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг хороонд ажиллах үеэр 132 дугаар сургууль, 212 дугаар цэцэрлэг, 27 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Тухайлбал Өрхийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс автомашинтай болох, байрны асуудал хүндрэлтэй байгааг танилцуулсан.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хороо бүрт ажиллаж, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж байгаа. Мөн сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвөөс өгч байгаа санал, хүсэлтийг хүлээн авсан. Цаашид шийдвэрлэж ажиллахад анхаарна гэдгээ илэрхийлсэн. Мөн хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд анхаарал хандуулах, чанаргүй ажил хийсэн тохиолдолд хүлээн авахгүй байх зэрэг тодорхой үүргийг хорооны удирдлагуудад өглөө гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
700
 
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй байх шийдвэр гарсан. Энэ хүрээнд цэцэрлэгийн эрхлэгч нар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал 212 дугаар цэцэрлэг дэргэдээ хоёр байр түрээслэн хүүхдүүдээ хүлээн авсан.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.134.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.